СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томилуулах саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж, гишүүдийн олонх дэмжлээ. Түүнийг өчигдөр СЕХ-ны гишүүнээр томилсон юм. УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Мягмарыг эцэслэн томилно.
Н.Мягмар нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан.
Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
-1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
-2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
-2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
-2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
-2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
-2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
-2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
-2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
-2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна