Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

Т.Отгонсувд
1 цаг 45 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын манлайлал үзүүлэн УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууль УИХ-ын нэгдсэн чуулганы 2026 оны 7-р сарны 02-ны өдрийн хуралдаанаар 85%-ийн саналаар дэмжигдэн батлагдлаа.

Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр нэмэлт, өөрчлөлтөөр 
• Даатгуулагч шимтгэлийнхээ 1.0 хувийг сайн дураар хуримтлуулах, улсаас 50 хувийн урамшуулал авах, үлдэгдлийг өв залгамжлагчид нь өвлүүлэх тэтгэврийн мөнгөн хуримтлалын тогтолцоог бүрдүүлсэн. 
• Ажил эрхэлдэг 15-24 насны суралцагчдыг өөрийн хүсэлтээр шимтгэлээс чөлөөлөн 26 нас хүрэхээсээ өмнө нөхөн төлөх уян хатан нөхцөлийг нээж өглөө. 
• Хөдөлмөрийн гэрээтэй иргэн хажуугаар нь ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бол давхар шимтгэл төлөхгүй байх сонголтыг олгосон
• 5-аас ихгүй ажилтантай ажил олгогчийн 3 хүртэлх ажилтны шимтгэлийг 36 сар, хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлж жижиг бизнесийг дэмжихээр зохицуулсан байна. 
• Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх үүднээс үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг эрсдэлийн зэргээс хамаарч 0.3%, 1.2%, 2.2% болгон тус тус бууруулж, 
• Нийгмийн даатгалд анх удаа даатгуулж буй иргэдийн тэтгэврийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50 хувиар тооцон 24 сар хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгалаа.

Ингэснээр Нийгмийн даатгалын тогтолцоонд “шударга” зарчим нэвтрүүлж олон жил НДШ төлсөн хүн нь өндөр тэтгэвэр авдаг болж, Нийгмийн даатгалын тогтолцоо гурван тулгуурт болж, ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн эрх зүйн орчин сайжирч, одоо тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэвэр 2027 оны 1-р сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна