УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль нэрээр өргөн барьсан юм. Хэлэлцүүлгийн шатанд уг хоёр төслийг нэгтгэн хэлэлцэж баталлаа.
Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга С.Бямбацогт "Энэ хууль хаврын чуулганаар баталсан онцлох хуулийн нэг. Төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулсан чухал хууль батлагдаж байна. Энэ хуулиар төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчин тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй байх зохицуулалтыг бий болголоо. Төрийн хүнд суртлыг 2-3 дахин бууруулна. Эрчим хүч, боловсрол, санхүүгийн салбарын 41 зөвшөөрлийг хүчингүй болголоо. Барилгын салбарын нэг үйл ажиллагаанд гурван зөвшөөрөл авч 3-4 жилийг зарцуулдаг байсныг зогсооно.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Дата төв, хиймэл оюун ухааны тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь чөлөөлнө.
Дэвшилтэд технологи, хүнс, аялал жуулчлалын салбарын гадаад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж байна.
Өмнө нь зөвшөөрснөөс бусдыг хориглодог байсан бол одоо хориглосноос бусдыг зөвшөөрдөг чөлөөт эдийн засгийн суурь зарчим бүрэн үйлчилж эхэллээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна