Б.Жаргалан: Зээлийн хүү бууруулсантай холбоотой манай сайд нарын мэдээлсэн шиг тодорхой тоо баримт алга

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

Засгийн газар Оюутолгой компанитай хийсэн хэлэлцээрийн талаар УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.  

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Засгийн газраас хэдхэн хоногийн өмнө Оюутолготой хийсэн хэлэлцээр амжилттай болсон талаар сүржин мэдээлэл хийсэн. Харамсалтай нь, энэ мэдээлэлд дурдагдсан зарим асуудал нотлох баримтаар батлагдахгүй байна. Засгийн газар зээлийн хүүг бууруулсан. Ингэснээр Монгол Улс тийм хэмжээний ногдол ашиг авна гэх мэтээр мэдээлсэн. Энэ хэлэлцээрийн талаар" Рио Тинто" групп өөрийн цахим хуудастаа мэдээлэл гаргасан байна. Уг мэдээлэлд зээлийн хүүг бууруулсантай холбоотой манай сайд нарын мэдээлсэн шиг тодорхой тоо баримт огт дурдагдаагүй байна. 

Тэр дундаа энэ онд багтааж ногдол ашиг өгнө гэсэн мэдээлэл огт дурдагдаагүй. Харин Онтрэ компанийн эзэмшиж байгаа хоёр лизенцийн асуудлаар бид тодорхой ойлголцолд хүрч, энэ төслийг урагшлуулахаар болсон гэж мэдээлсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна