АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням УИХ-ын хаврын чуулганыг дүгнэж ийн ярьлаа. Тэрбээр,
"Рио Тинто"-той хэлэлцээр хийснээр ирээдүйд гарах 30 их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн зарчмаа биелүүлэх ажилд ахиц гаргалаа. Цаана нь Арбитрын маргаан, ОНТРЭ-гийн хэлэлцээр хүлээгдэж байна. Олон жил хуримтлагдсан асуудлыг нэг нэгээр нь шийдээд явж байна. Улс төрийн зориг, зохион байгуулалт, ойлголцол дутмаг байсан олон шинэчлэлийг хийсэн чуулган болж өндөрлөж байна. Гишүүд маань улс орны хөгжилд саад болж байгаа улстөржиж олон жил гацсан хуулиудыг гацаанаас гаргаж өглөө.
Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр АМНАТ-ийн 10 хувь орон нутагт очдог байсан бол энэ тоо 20 болж байгаа. Манай Дархан-Уул аймаг жилд 28 орчим тэрбум төгрөг авдаг байсан бол одоо 56 тэрбум болно гэсэн үг" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна