О.Номинчимэг: Гурван парламент дамнаж Тамхины хяналтын тухай хуулийг баталж чадаагүй. Бид намрын чуулганаар батлуулна

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийг эцэслэхээр хэлэлцсэн ч намрын чуулганаар батлахаар хойшлуулсан. Энэ талаар хуулийн төслийг санаачилсан ажлын хэсгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг:  Энэ хуулиа намрын чуулганаар батлуулна. Тамхи, электрон тамхи бол хортой бүтээгдэхүүн гэдгийг эмч, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч нар бүгд хэлж байсан. Монгол Улсад тамхидалтыг бууруулах бодлогыг сүүлийн 10 гаруй жил хийгээгүй учраас тамхидалт ихэссэн байна. Гурван парламент дамнаж энэ хуулийг баталж чадаагүй. Энэ парламентаар ахиц дэвшил гарсан. Намрын чуулган хүртэл хойшилж байна. Бид батлуулна. 

Хуулийг хэлэлцэж байхад явцад маш их гүтгэлэг дайралтад өртлөө. Эцэс сүүлдээ тамхины компаниуд Ерөнхийлөгчид хүртэл хандаж энэ хуулийг зогсоох хүсэлт тавьсан.  Иймд хууль эрх зүйн бодлогоор чангатгах хэрэгтэй, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй л гэдэг зарчмыг энэ хуулиар ярьсан" гэв. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хамрын тамхинд хориг тавиагүй. Сайн хууль болсон. Намрын чуулган эхэлмэгц батлуулна. Хууль 2027.01.01-нээс хэрэгжинэ. Хууль хэрэгжих хүртэл худалдаа эрхлэгчид электрон тамхийг хүүхдүүдэд битгий зараач ээ гэдгийг хэлмээр байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна