Египет Австралийг, Аргентин Кабо Вердег хожиж,1/8-д хоорондоо учраа таарлаа

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 32-т учраа таарсан Египет-Австрали, Аргентин-Кабо Верде багуудын тоглолт өнгөрсөн шөнө боллоо.

Фараонууд хождоггүй, хожигддоггүй Австралид нутаг буцах боломж өглөө

Мо Салах тэргүүтэй Египетийн шигшээ баг Австралитай 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор /4:2/ буулгаж авав. Түүхэндээ анх удаа хэсгийн шатыг хожигдолгүй гэтэлсэн фараонууд ногоон тивийнхнийг тоглолтоор илүүрхсэн тул цуврал 11 м-ийн цохилтоор хожсон нь шударга явдал болсон.

ДАШТ. 1/16 шигшээ

Австрали-Египет 1:1 /11 м т/ц 2-4/

Гоол: Ашур 13 /Хафез 0:1/, Хани 55 /автогол, 1:1/

Кабо Вердегийн "гайхамшиг", Л.Мессигийн дээд амжилтууд үргэлжлэв

Австрали, Египетийн тоглолтын дараа эхэлсэн Аргентин-Кабо Вердегийн багийн тоглолт жинхэнэ дуулиан дэгдээх дөхлөө. Тоглолтын 29-дэхь минутад Л.Месси гоолдож, улмаар бүх зүйл номоороо болох нь гэтэл Кабо Верде тэнцүүлж, улмаар цаг сунгасан. Сунгасан цагийн эхэнд Мартинес гоол оруулж, Аргентин дахин тэргүүлсэн ч Кабрал, Самедугийн хослол дахин тэргүүлсэн юм.

Хэдий Кабо Верде сүүлд өөрийн хаалганд гоол оруулж хожигдсон ч энэ тоглолт тэдний байгуулсан гавьяа, үнэ цэнийг бууруулахгүй юм. Африкийн жижиг арлын улс Кабо Верде анхныхаа ДАШТ-д оролцож, дөрвөн удаа тоглохдоо үндсэн цагт нэг ч удаа хожигдосонгүй.

Дээр нь, тоглолтын үндсэн цагийн 89 дэхь минутад Кабо Вердегийн торгуулийн талбай дотор Аргентины багийн Роберт Лопеш бөмбөгт гар хүрсэн. Шүүгч хэрвээ пенальти заасан бол энэ ДАШТ-ий хамгийн том сенсаацийг дэгдээх байв.  

Кабо Вердегийн үндсэн цагт хожигддоггүй цувралаас гадна Аргентин, Л.Мессигийн дээд амжилтууд энэ тоглолтод мөн үргэлжилснийг товчилбол:

Аргентин зургаан ДАШТ дараалан дор хаяж шөвгийн 16-д үлджээ.

Мөн ДАШТ-д дараалан хожигдоогүй тоглолтын тоо нь 10 болж ахив. Лео болон түүний нөхөд өнгөрсөн ДАШТ-ий нээлтийн тоглолтод Саудын Арабын багт хожигдсоноос хойш хожигдол амсаагүй явна.

● Хамгийн сонирхолтой үзүүлэлт. 21 дүгээр сүүн гарснаас хойш Аргентины шигшээ дэлхийн аварга болчихоод дараагийн ДАШТ-ий хасагдах шатанд хожсон ердөө гурав дахь баг болжээ. 2002 оны дэлхийн аварга Бразил, 2018 оны Франц л дараагийн ДАШТ-ийнхээ шөвгийн наймд үлдэж чадсан аж. Бусад багууд болох Испани, Итали, Германы шигшээ хэсгээсээ ч гарч чадаагүй аж.

Лионель Скалони Аргентины шигшээг удирдан 100 дахь тоглолтдоо оролцжээ. Түүний үед Аргентин 73 хожиж, 18 хожигдож, ердөө есөн удаа хожигдсон байна.

Аргентин дараагийн шатанд Египеттэй тоглоно.

 

ДАШТ. 1/16 шигшээ

Аргентин Кабо Верде 3:2

Гоол: Месси 29 /Мартинес, 1:0/, Дуарте 59 /Мендеш 1:1/, Мартинес 92 /МакАллистер 2:1/, Кабрал 103 /Самеду 2:2/, Диней /автогол, 3:2 / 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна