Д.Уламбаяр буюу Ука: Монгол улсын домогт хамтлаг бол Камертон

Zuv.mn
3 цаг 38 минутын өмнө

Дуучин, СТА Д.Уламбаяр буюу Ука МУГЖ цолоо гардан авсан Камертон хамтлагын ах нартаа баяр хүргэж, бахархаж байгаагаа илэрхийллээ. 


Тэрбээр "Монгол улсын домогт эрэгтэй хамтлаг бол Камертон. Өнөөдөр энэ хамтлагын гишүүд болох Л.Ган-Эрдэнэ, Д.Болд ах нар маань гавьяат цолоо гардаж авлаа. Бид энэ хүртэл хийж бүтээсэн зүйлүүдээс нь урам зориг, эрч хүч авдаг. 

Монгол Улсад урлагаар яваад амжилтанд хүрч байгаа үлгэр жишээ хамтлаг гэж хэлнэ. Тэр дундаа хамтлагийн ахлагч Д.Болд ахаас хамгийн их үлгэр дуурайлал авдаг. Миний оронд Д.Болд ах байсан бол үүнийг юу гэж бодож, хэлэх байсан бол гэх мэтээр боддог.

Өнөөдөр өөрсдийн хийж бүтээснээрээ Монгол Улсынхаа төрд үнэлэгдэж, үүнээс цааш хийж бүтээх урам зоргийг энэхүү шагналаасаа авч байгаа байх. Камертон хамтлагынхаа ах нарт Монгол улсын олон залуусын үлгэр дуурайлал болж байгаад баяр хүргэе. Та нартаа хайртай шүү" гэв.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна