Л.Месси: "Дахиад алдчих вий" гэж санаа зовсноосоо болоод дахиад 11 м-ийн торгуулийн цохилтоо алдчихлаа

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

Египеттэй хийсэн 1/8 шатны тоглолтод Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси 11 м-ийн торгуулийн цохилтоо алдсан. Түүний цохилтыг Египетийн хаалгач Мустафа Шубер хаасан юм.

Тоглолт дуусч, Аргентин 3:2-оор хожсоны дараа Л.Месси торгуулийн цохилт алдсан талаараа ярьсан байна.

“Египетийн баг алдаа гаргасанд уурласан, дээр нь “Дахиад алдчихвал яана” гэсэн санаа зовино давхцсанаас болоод торгуулийн цохилтоо дахиад алдчихсан. Энэ гоолыг оруулчихсан бол тоглолтын явцыг өөрчлөх боломжтой байсан юм. Бид сайн тоглож, хэд, хэдэн сайхан боломж гаргасан. Египетийн хаалгач их сайн байлаа. Аз болоход сүүлд дахиад боломж гарсан“ хэмээн тэрбээр өгүүлжээ. 

Дашрамд, Л.Месси ДАШТ-д таван удаа 11 м-ийн торгуулийн цохилт алджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна