Египетийн хөлбөмбөгийн холбоо шигшээ баг нь ДАШТ-ий шөвгийн 16-д Аргентинд 2:3-аар хожигдсон тоглолтын шүүлтийн талаар Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-нд албан ёсоор гомдол гаргажээ.
Тэд тоглолтыг шүүсэн Францын шүүгч Франсуа Летексьегийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа бөгөөд түүний мэргэжлийн бус ажиллагаа тоглолтын өрнөл, үр дүнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж гомдсон байна.
Хүсэлтэд тоглолтын үеэр гарсан шийдвэрлэх үйл явдлууд болон түүнийг шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаанд мөрдөн шалгалт явуулах, тоглолтыг шүүсэн Францын шүүгчдийн багийг цаашид тэмцээнд ажилуулахгүй байх шаардлагыг тавьсан байна.
Египетийн багийг 1-0-ээр тэргүүлж байх үед Мостафа Зикогийн оруулсан гоолыг VAR (Видео туслах шүүгч) шалгаж, довтолгоо эхлэх үед Лисандро Мартинес дээр алдаа гарсан гэж үзэн цуцалсан. Тэгвэл Аргентин хожлын гоолоо оруулсан довтолгооныг эхлүүлэхдээ Мо Салахыг 16-гийн талбай дотроо дэгээдэж унаган бөмбөгийг нь аваад улмаар довтолгоо эхлүүлсэн бөгөөд Египетийн дасгалжуулагч нар видео бичлэг хянах хүсэлт гаргасан ч талбайн шүүгч хүлээж аваагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна