УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайд асан С.Баярыг нэгэнтээ улсаас азын дугаар үнэгүй авсан хэмээн шүүмжилж байсан билээ. Үүний дараа С.Баяр тайлбар хийж, маргаан хурцадсан ч намжаад байсан.
Тэгвэл Ө.Шижир гишүүн өнөөдөр сошиал хаягтаа Ерөнхий сайд асны гэрүүдийн аль нэгэнд улсын дугаар, автомашин үнэгүй авсан баримтыг нь авч очихоор болсноо мэдэгдлээ. Тэрбээр мөн хэвлэл мэдээллийн байгууллагынханд нээлттэй гэдгээ илэрхийлсэн байна.
Тэрбээр “Санжийн Баяр Ерөнхий сайд асан танд хадган дээр тавьж өгөөгүй, төрөөс, улсаас булааж авсан улсын дугаарыг нь, унаж байсан машинтай нь хамт аваад явсан баримтаа аваад очье.
Нэг удаа хувьд ажиллаж үзээгүй, насаараа төрд ажилласан таны Бага тэнгэр дэхь хаусанд тань үү? Санзай дахь зуслангын хаусанд тань уу?
Санжийн Баяр хамт очих хэвлэлийнхэнд нээлттэй. Нэг ч удаа хувьд ажиллаж үзээгүй МАН-ын дарга Ерөнхий сайд асан хүн ийм их хөрөнгөтэй, бодоод үз дээ. Төрийн албан хаагч, хувийн хэвшлийн бизнес эрхлэгч хүн тань шиг гадаад дотоодод хэд хэдэн хаус авч чадах уу,
Тийм учир та 0007 ҮНҮ Range Rover, 0009 УНҮ LC 300 машинуудаа гадаа нь ил тавьчихаарай. Тэгээд нээлттэй ярилцая Ерөнхий сайдаа, Монгол Улсын ерөнхий сайд байсан хүн шүү дээ” хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.144
Үхсэн 2 машины дугаар он хуучирсан машин юу юм бэ женкогийн баас аа
Хариулах122.201.22.79
Женко их зуунги хүн юмаа?? С.Баяр түүнд ямар муу юм хийсэн юм бол доо??? Өөрт нь муу юм хийгээгүй ч зүгээр л атаархалдаа хорсож шатаж зовж явдаг хүн шиг байгаа юм??!! Энэ муу шижир ч яахав дээ, бузарт барьдаг бохирын бээлий нь!! Тэтгэвэртээ гараад нам жим суугаа өвгөнөөр оролдохоос өөр хийх ажил алга уу??? Азын дугаар гэгчийг тэр үед хүн тоодог ч үгүй, одооных шиг мөнгөөр үнэлж зардаг ч үгүй байсан цаг!!!
Хариулах