У.Хүрэлсүхийн зөвлөх Э.Галбадрал О.Цогтгэрэлийн дэмжлэгтэй АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөж байна

Zuv.mn
2 цаг 12 минутын өмнө

Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид саяхан (2026.08.10) тодорсон. Тэгвэл Ардчилсан залуучуудын холбооны Үндэсний чуулган энэ сарын 15-нд шинэ удирдлагаа сонгоно. 

Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр:

  • Энхтөрийн Галбадрал
  • Дарь.Сүхбаатарын Билгүүдэй
  • Саруулсайханы Цэнгүүн нар албан ёсоор бүртгүүлээд байна.  

Эндээс нэгэн нэр дэвшигч анхаарал татаж байгаа нь Э.Галбадрал. Улс төрийн хүрээнд түүний нэр олон хүнтэй холбогддог. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхлээд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тун ойрын холбоотой гэлцэх нь бий. Түүгээр зогсохгүй Ерөнхий сайд асан Г.Занданшатар, АН-ын үе үеийн дарга нар болох Л.Гантөмөр, О.Цогтгэрэл нартай ч ойрхон байдаг нэгэн юм. Нэг ёсондоо улс төрд нөлөөтэй яваа улстөрчдийг "налахдаа" сайн залуу аж. Түүний ажилласан байдал, холбоо хамаарлыг дор сийрүүлье.   

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "цэрэг"

Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын 21-т эрэмбэлэгдэж нэр дэвшсэн. Цагтаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нутгийн дүүгийн хувиар мандаж явахад нь “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт" үйлдвэр ТӨХК-ийн орлогч захирал, Сан франциско хотын Ерөнхий консулаар томилогдож байсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан гэдгээс харвал МАН-аас дэмжлэгтэй, эрх баригчидтай ойр нэгэн гэдэг нь харагдана. Түүгээр зогсохгүй Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын олон гишүүний дэмжлэгээр нэр дэвшиж байгаа гэх мэдээлэл байна. 

Л.Гантөмөрийг АН-ын дарга болмогц түүний зөвлөх, ажлын албаны даргаар томилогдсон. Дараа нь алдарт Дүнжингаравын "дэлбэрэлт"-ийн хэрэгт холбогдсон "Nissan patrol" машинд сууж байсан гэдгээр нь олон нийт мэдэх биз. 

О.Цогтгэрэл Э.Галбадралаас өөр хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй!

АН-ын дарга О.Цогтгэрэлийн хувьд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид Э.Галбадралыг нэр дэвшүүлжээ. Үүнтэй холбогдуулан Э.Галбадралаас өөр хүн АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдвол Ардчилсан намаас дэмжлэг үзүүлэхгүй хэмээн нэр дэвших сонирхолтой байсан зарим хүмүүст хэлсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.  

АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Галбадралын ажилласан байдал:

  • Багахангай Дүүргийн Ардчилсан намын дарга 2012-2016 он
  • "Мон-Атом" ТӨК-ийн гүйцэтгэх захирал 2014-2016 он
  • "Эрдэнэт" үйлдвэр ТӨХК орлогч захирал 2016-2016 он
  • Монгол Улсаас АНУ -ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул 2017-2020 он
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх 2021 оноос одоог хүртэл
  • Олон улсын Таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгч 2022 оноос одоог хүртэл




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна