УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан завсарлах үеэр тойрогтоо ажиллаж, ирэх жилийн төсөвт тусгах хөрөнгө оруулалт, иргэдэд тулгамдаж буй асуудал зэргийн талаар сонсдог уламжлалтай.
Тэгвэл хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Хосбаяр тойрогтоо, тэр дундаа Өвөрхангай аймагт ажиллаж байгаа талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр "Есөнзүйл суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй "Иргэдэд үйлчлэх төв"-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Мөн Хужирт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 43.3 км авто замын ажил, "Төрийн албан хаагчийн орон сууц (8 айл)"- ын барилгын ажил, Сумын төвийн авто замын ажлын явцтай танилцлаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна