Япончууд В.Путиныг Курилд очсонд дургүйцэж, “Хориг тавина” гэжээ

Zuv.mn
2 цаг 1 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Курилын арлуудад ажиллажээ. Энэ нь В.Путины  хувьд Японтой газар нутгийн маргаантай арлуудад очсон анхны тохиолдол нь болсон байна. Тиймээс Япон улс зүй ёсны хариу үйлдлийг тэр дор нь үзүүлж, Москвад тавьсан хориг арга хэмжээгээ чангатгахаар зэхэж эхэлсэн талаар хэвлэлүүд нь мэдээлж байна.


Японы Засгийн газар өмнө нь Украины дайны талаар байр суурийн зөрүүтэй байдлыг үл харгалзан Курилын асуудлаарх зөвшилцлийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан бөгөөд энэ нь В.Путины өчигдрийн айчлалыг зориудын сэдэлтэй гэж ойлгох нэг шалтгаан болж байгаа юм.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи В.Путины өчигдрийн айлчлалын төлөө ОХУ-д эсэргүүцэл илэрхийлж, түүний эл үйлдэл нь “Японы ард иргэдийн сэтгэлийг шархлуулсан” гэж мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна