ТАНИЛЦ: СОР17 хурлын үеэр явах богино эргэлтийн автобусны чиглэлийн мэдээлэл

Х.Есү
2 цаг 42 минутын өмнө

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл хуралдахад бэлэн боллоо. Өнөөдөр COP17 талуудын 17 дугаар бага хурал эхэлж байна. 

Үүнтэй холбогдуулан богино эргэлтийн автобусны чиглэлийн мэдээллийг хүргэе. 

БЭ:8 чиглэл

120 мянгат — Дүнжингарав худалдааны төв — Нарантуул худалдааны төв

Энэхүү богино эргэлтийн чиглэл нь 120 мянгат, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав худалдааны төв, Нарантуул зах, Баянмонгол хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмыг холбож үйлчилнэ.

Нийт зай: 9.7 км
Зогсоолын тоо: 14
Ойролцоо хугацаа: 38 минут
Чиглэлийн төрөл: Тойрог чиглэл

Зогсоолын дараалал:
120 мянгат → Хурд хороолол → Жанен таун → Үндэсний цэцэрлэгт хүрээлэн → Дүнжингарав худалдааны төв → Их Монгол хороолол → Эрдэнэдрийлинг → Нарантуул зах → Нарантуул захын зогсоол → Их Монгол хороолол → Сүмбэр орд → Баянмонгол хороолол → Жаргалан хотхон → Төв цэнгэлдэх хүрээлэн

БЭ:9 чиглэл

Офицеруудын ордон — Нарантуул зах — Дүнжингарав худалдааны төв

Энэхүү богино эргэлтийн чиглэл нь Офицеруудын ордон, Номин худалдааны төв, Ахмадын хороолол, Нарантуул зах, Их Монгол хороолол, Дүнжингарав худалдааны төв орчмыг холбож үйлчилнэ.

Нийт зай: 9.3 км
Зогсоолын тоо: 17
Ойролцоо хугацаа: 40 минут
Чиглэлийн төрөл: Тойрог чиглэл

Зогсоолын дараалал:
Дүнжингарав худалдааны төв → Их Монгол хороолол → Эрдэнэдрийлинг → Нарантуул зах → Ахмадын хороолол → Баянзүрх дүүргийн 13-р хороо → Номин худалдааны төв → Ихс апартмент → Офицеруудын ордон → Офицеруудын ордон → Эм Ай Ю дээд сургууль → Номин худалдааны төв → Баянзүрх дүүргийн 13-р хороо → Ахмадын хороолол → Нарантуул зах → Нарантуул захын зогсоол → Их Монгол хороолол. 

Иргэд та бүхэн COP17-ын үеэр хувийн автомашины хэрэглээг багасгаж, богино эргэлтийн автобус болон нийтийн тээврээр үйлчлүүлнэ үү.

Жич: Зогсоол хоорондын хугацаа нь хөдөлгөөний ачаалал, замын нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна