Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хэрцгийгээр хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 06-нд болж бүх насаар нь хорих ял оноосон.
Гэвч хэрэгтэн давж заалджээ. Тодруулбал, М.Батчулуун Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “хэргийг үнэн зөв шүүж өгнө үү” хэмээн өргөдөл бичжээ. Өргөдлийн агуулгаас дурьдвал, гэрчүүдийн мэдүүлэг зөрдөг, баримт худал зохиомол, алуулсан гэх эмэгтэйн зураг хэргийн материалд байдаггүй гэх мэт үндэслэлийг дурдсан байна.
Хэрэгтэн М.Батчулуун нь F20 буюу шизофрени өвчнөөр өвдсөн гэж оношлогдсон нэгэн бөгөөд өмнө нь 2020 онд гудамжинд алхаж явсан хүнийг хөнөөж, улмаар СЭМҮТ-д албадан эмчлүүлж байсан ч СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлтийн дагуу 2024 онд эмнэлгээс гаргаж байсан юм. Мөн энэ төрлийн өөр нэг хэрэг үйлдсэн ч ял эдэлж байгаагүй юм.
Харин бага Дарь эхэд гарсан хэрэг дээр өмгөөлөгч нар нь түүний сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлуулахаар СЭМҮТ-д хандаж, улмаар шүүхээс хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж бүх насаар нь хорих ял оноосон.
Хэргийг эргэн сануулбал, 2026 оны нэгдүгээр сарын 04-ны өдөр М.Батчулуун 32 настай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн. Мөн гурван настай охиныг нь цээжин тус газар нь гурван удаа хутгалж, зүрх уушгийг нь хүнд гэмтээж, гарын бугуй хэсгийг нь мэсээр хэд хэдэн удаа зүссэн байдаг.
Хэргийн дараа П.Сувданхуяг манай сайтын редакцид өмгөөлөгчийн туслалцаа хүсэж хандсан ба өмгөөлөгч Р.Булгамаа болон Э.Нямсүрэн нар үнэ төлбөргүй өмгөөлж өгсөн. М.Батчулуунд бүх насаар нь хорих л оноосны дараа П.Сувданхуяг “Шүүх шударга байдгийг харлаа, хэдийгээр эхнэр хүүхэд маань босоод ирэхгүй ч гэсэн хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноолоо” хэмээн нулимс дуслуулсан хэлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.213
тэр нөхөр нь эхнэр хүүхдээ үхсэн гэж инээж ярилцлага өгөөд байсан даа их сонин.
Хариулах202.55.186.137
Энэ нэг л сонин хуудуутай шийдэгдсэн хэрэг гэж харагддаг. Нотлох баримт, гэрч байхгүй, хэргийг худлаа үнэн шалгасан болоод маш шуурхай шийдсэн. Хөөрхий эн муу амьтаныг сэтгэийн өөрчлөлттэй, өмнө нь муухай харсан, муудалцсан ч гэлүү шалтгаанаар зүгээр л хэрэг тохсон байх магадлалтай. Нөхөр нь гэх тэр орон гаран этгээдэд маш их НО бий. Эхнэр, 2 хүүхэд (гэдсэнд 1) -ийн амь яригдаж байхад энэ нөхөр огт харамсаагүй, хаа байсан, юу хийсэн нь тодорхойгүй, гэр бүлийнхээ халуун амийг мөнгө олох, аж амьдралаа сайжруулах хэрэгсэл болгож ашиглаад юу ч болоогүй юм шиг жаргаж л явна. Энэ хэргийг задалж, лавшруулж сайн шалгах хэрэгтэй!! Хүн хэлмэгдүүлж болохгүй! Сэтгэцийн өвчтэй л гэнэ. Яс юман даар ийм хүмүүс ийм харгис үйлдэл хийх боломжгүй. Ер нь бол номхон ноомой, дотроо айдастай, хорхойд хоргүй өрөвөдлтэй хүмүүс байдаг. Энэ хүн ч гэсэн тийм хурц дошгин, хүн алчихаар хүн биш байна. Шүүх, цагдаагийнхан ажлаа зөв хийгээрэй! Эрхээ хамгаалах чадамжгүй хүнийг хэлмэгдүүлж, жинхэнэ гэмт этгээдэд ял завшуулах вий...!!!!!!!
Хариулах