ТАНИЛЦ: “КОП17” тооны хэлээр…

Zuv.mn
1 цаг 44 минутын өмнө

НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын тоон мэдээллийг хүргэж байна.

-Энэ сарын 17-ны байдлаар оролцохоор бүртгүүлсэн 197 улсын 167 улсынх нь төлөөлөгч Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

-UNCCD COP17-ын Цэнхэр бүсэд 15 107 хүн бүртгүүлж, давхардсан тоогоор нийт 23,162 удаагийн нэвтрэлт бүртгэгдэж, 1355 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

-Зочид буудлуудад нийт 9736 өрөө-хоногийн захиалга хийгджээ.  

-Хурлын талбайн эрүүл мэнд, аюулгүй байдал болон үйлчилгээний хүрээнд 49 хүн анхны тусламжийн үйлчилгээ авч, эд зүйлээ мартсан, гээсэн 20 тохиолдол бүртгэгдсэн бол галын болон аюулгүй байдалтай холбоотой дуудлага бүртгэгдээгүй байна.

-Өнөөдрийн /VIII.18/ байдлаар COP17-д ойролцоогоор 283 хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлсөн 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгдсэний 584 нь Монголын, 120 нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид байна.

-Магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчдээс 527 хүний үнэмлэхийг хэвлэсний 496 нь Монголын, 31 нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид байна.

COP17-ын бүртгэл, зочин төлөөлөгчдийн хөдөлгөөн болон хурлын талбайн үйлчилгээ, зохион байгуулалтын мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэн гарна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна