УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэр цагаас хойш “тахимаа өгөлгүй” яг 10 жил болж байна. Энэ хооронд ард иргэдийн амьдрал хэрхсэнийг уншигчид өөр, өөр дээрээ тунгаах биз. Харин МАН-ын дарга нарын ажил орлого хэрхэв гэдгийг ХОМ-ээр нь харуулъя. Эрэмбээр нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралаас эхэлье.
Н.Учрал 2012 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн даргаар томилогдож улс төрд хөл тавьсан. Тэндээ 2014 он хүртэл ажиллаад 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр томилогджээ. Уллмаар 2016 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 72 дугаар тойргоос 9486 хүний саналаар /47.1 хувь/ УИХ-ын гишүүн болжээ.
Ингэснээр анх удаа Хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн байна.
2016 онд тэрбээр 405,800,000 төгрөгийн орлоготой, дөрвөн байр буюу нийтийн орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг барилга, гурван автомашин / Lexus,570- 2,Mercedes Benz,S550- 1,Toyota,Highlander- 1/, 650 хонь, 35 адуутай, 150 сая төгрөгийн үнэтэй 0,07 га газар, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн 1 тэрбум 141 сая 809 мянган төгрөг, дотоод гадаадын банкинд хадгаламжгүй харин 80,5 сая төгрөгийн зээлтэй байсан байна.
Түүнчлэн, Их Засаг олон улсын их сургууль ХХК, Массив трейд ХХК, Грийн Ланд групп ХХК, Рояал Академи ХХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Эвэргрийн лайф ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Эрх, патент, тусгай зөвшөөрөл гуравтай байж.
Тэгвэл өөрийн орлого нь түүнээс хойш 2020 онд 803.9 сая, 2021 онд нэг тэрбум 49 сая, 23024 онд 1 тэрбум 784 сая гэх мэтээр өсөж иржээ. Хамгийн сүүлд 2025 оны ХОМ-тээ харин өөрийн орлогыг 196.1 сая хэмээн танилцуулсан байх юм.
10 жилийн өмнө дөрвөн байртай байсан бол өнгөрсөн жил хоёр байр, хоёр зуслангийн байшинтай гэсэн байна. 2016 он гурван машинтай байсан бол 2025 онд тэрбум шахам /953 сая/ төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн машинтай /Суудлын жижиг машин Nissan Tiida - 1, Жийп болон туулах чадвар өндөр Li Auto Ideal - 1, Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570 - 1, Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz G 500 – 1/ болсон байна.
Хонь нь байхгүй болж, 20 адуутай үлджээ. 2016 онд хадгаламжгүй байсан бол 2025 онд 2 тэрбум 730 сая 203 сая 900 мянган төгрөгийн хадгаламжтай болсон байна. Түүнчлэн 2016 онд бусдад 80 гаруй сая төгрөгийн өртэй байсан бол 2025 онд 234 сая төгрөгийн авлагатай болсон байна. “Эрдэнэс таван толгой” ХК, “Грийн Ланд групп” ХХК, “Их Засаг олон улсын их сургууль” ХХК, “Гоц жаалууд цэцэрлэг” ХХК, “Массив трейд” ХХК, “Рояал Академи” ХХК гэсэн зургаан ААН эзэмшиж байсан нь хэвээрээ байна.
10 жилийн дотор Монголын төр татвараа тултал нэмж, олон ч ААН дампуурсан. Ирэх жил Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгаа нь ч иргэдийн орлогыг бодсондоо биш, татвар хураамж НДШ-ээ нэмэгдүүлэх гэсэн арга гэж дүгнэх хүмүүс олон байгаа бөгөөд энэ нь цаашид ААН-үүд хаалгаа барих магадлал өснө гэсэн үг. Орлого 10 хувиар буурухад ядуурал 15 хувиар өснө гэсэн зүй тогтол ч бий. Тэгвэл сүүлийн нэг жилд гэхэд инфляци хоёр оронтой тоогоор өсөж, одоо дахин нэг хоёр оронтой тооны давлагаа ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна.
МАН-ын дарга харин энэ хугацаанд төрийн олон ажил хашихын зэрэгцээ таван компанийнхаа нэгийг ч дампууруулалгүй авч үлджээ. Өртэй байснаа авлгатай, хадгаламжгүй байснаа тэрбумаар тоологдох хадгаламжтай болсон байна. Машины тоо нэмэгдэж, амьдрал нь сайн дээрээ нэмж сайжирчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.92
Учрал ч бас яахав, уулаас эцэг нь хөрөнгөтэй хүн, гэтэл жинхэнэ өсөхийн өлөнгүүд төрд гармагц огцом баяжаад "нисээд" явчихдаг л гайхмаар!!!!
Хариулах