Өнөөдөр COP17 хурлын цэнхэр бүсэд “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” сэдэвт олон талт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгээр агаарын бохирдол, нүүрсний хэрэглээг бууруулахын зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүч, цэвэр халаалтын шийдэлд үе шаттайгаар шилжүүлэх боломж, хэрэгжиж буй төслүүдийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул: Чингэлтэйд хэрэгжсэн айл өрхийн халаалтыг нарны эрчим хүчээр шийдэх төслийг цааш хэрхэн өргөжүүлэх талаар COP17 хурлын хүрээнд өндөр түвшинд хэлэлцэж байгаад баяртай байна. Бидний эцсийн зорилго бол зөвхөн нүүрсний хэрэглээг бууруулахдаа биш. Гэр хорооллын иргэдийн өмч хөрөнгийн үнэ цэнэ, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх тухай асуудал. Эрчим хүч, эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ өгье” хэмээн онцоллоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү "Нарны илч" төсөл нь айл өрхүүдийг нүүрснээс үе шаттайгаар татгалзаж, нарны эрчим хүч болон цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэхээс гадна эрчим хүчний зардлыг бууруулах, өрхийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад гэр хорооллын хөгжлийн шинэ загварыг бий болгоход чиглэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна