Тийболын Азийн аваргууд эх орондоо ирлээ

Zuv.mn
1 цаг 26 минутын өмнө

Тийболын Ази тивийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн Япон Улсын Токушима мужид энэ сарын  22-25-ны өдрүүдэд боллоо. Зургаан орны 28 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын “PEAK” баг алтан медаль хүртэж, Азийн аваргын цомын эзэн болжээ.

“PEAK” баг нь 2022 онд байгуулагдсан бөгөөд 8-12 насны 15 тамирчны бүрэлдэхүүнтэй. Багийн дасгалжуулагчаар Г.Тэмүүлэн, У.Анхбаяр, сэтгэлзүйчээр М.Дэмбэрэлсүрэн, менежерээр Ц.Ууганнаст нар ажиллажээ. Тус багийг анх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Баяр үүсгэн байгуулсан байна. Peak баг 2024,2025 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан амжилттай юм.

Тийбол нь хүүхдийн Бэйсбол буюу бэйсболын суурь спорт юм.  Хүүхдүүдэд бэйсболын үндсэн техник, ур чадварыг эзэмшүүлдэг суурь спорт гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад энэ спортоор хичээллэх хүүхдийн тоо нэмэгдэж, олон улсын тэмцээнд амжилт үзүүлсээр байна. Ийнхүү Монголын ирээдүйн бэйсболын шилдэг тамирчид тийболын талбайд бэлтгэгдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна