Шахмал түлш үйлдвэрлэж нөөцлөх ажил үргэлжилж байна

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

-Ирэх сарын 15-наас иргэдэд нийлүүлнэ-

2026-2027 оны халаалтын улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэл, татан авалт, түгээлт, борлуулалтын бэлтгэл ажлаа базаасаар байна.

Түлшний үйлдвэрийн хоёр болон гуравдугаар цехийн үйлдвэрлэлийн шугамаар мидлингэн шахмал түлшний үйлдвэрлэл үргэлжилж буй. Үйлдвэрлэсэн түлшийг нөөцийн агуулахад төвлөрүүлэх дотоодын тээврийг өчигдрөөс эхэлж, холбогдох мэргэжилтнүүд өрөлт хураалтад хяналт тавьж байна.

Нийслэлийн түрээсийн агуулахад 30 гаруй мянган тонн хагас коксон түлш нөөцөлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна