150 хүүхдийн ортой цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 150 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. 

Тус цэцэрлэгийг Европын Хөрөнгө Оруулалтын банкны 100 хувийн санхүүжилтээр барьсан бөгөөд нян бактери үрждэггүй, галд тэсвэртэй, олон жилийн насжилттай металл хаалгаар бүх анги танхимыг тохижуулжээ. Мөн гадна талбайн тохижилт, тухайн орчмын авто зам зэргийг цогцоор нь шийдсэн томоохон төсөл юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна