ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстан улсын Бишкек хотноо үргэлжилж байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстан улсын Бишкек хотноо үргэлжилж байна.
Уулзалтаар дараах найман асуудлыг шийдвэрлэлээ.
1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ. Уг станц нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой түүхэн төсөл юм.
2. Худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ.
3. Дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалсан бензин, шатахууны хомсдлын үед БНХАУ-ын зүгээс түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж дэмжлэг үзүүлнэ. Мөн нефтийн бүтээгдэхүүн олборлоход хамтран ажиллана.
4. Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд буюу 2027 онд дуусгана.
5. Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандал зэрэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.
6. Монголын газар нутгаар байгалийн хийн хоолойн дамжуулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллана.
7. Хоёр улсын Төрийн Тэргүүн нарын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод Үндэсний урлагийн их театр, хүүхдийн спортын цогцолбор, цөлжилттэй тэмцэх судалгааны төв шинээр байгуулна. "Призидент" спорт цогцолбор нь 45.000 ам.метр талбай бүхий спорт комплекс бөгөөд өдөрт 4000-5000 хүүхэд, залуус спортыг 18 төрлөөр хичээллэх хүчин чадалтай юм.
8. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжиж, 62 жилийн түүхтэй байгууламж шинэчлэгдэн ашиглалтад орлоо. Ингэснээр Туул голын бохирдлыг бууруулах, усны нөөц, байгаль орчныг хамгаалах, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ хотын хөгжлийн найдвартай дэд бүтцийн суурь бүрдэж байна. Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж нь нийт 262.7 сая ам.долларын төсөвт өртгөөр баригдсан.
Дээрх бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтийг БНХАУ-ын тал бүрэн хариуцахаар тохиролцсон нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон алхам болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.121
Худлаа гуадаа л,,,,,,,хийн хоолой шийдвэрлэсэн асуудалд орох уу.
Хариулах