П.Наранбаяр: Нийслэлчүүдийнхээ шар махыг хатаах ямар хэрэг байна

Х.Есү
1 цаг 27 минутын өмнө

Тэгш сондгой дугаарын хязгаарлалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Наранбаяр өөрийнхөө байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. 

Тэрбээр, "Тэгш сондгой дугаарын хязгаарлалт бүсчлэлгүй, 07:00-21:00 хүртэл гэж түүхэнд байгаагүй хатуу нөхцөлтэй, удаан хугацаанд үргэлжилсээр байна.

СОР-17 хурал нь дуусчхаад, сургууль, цэцэрлэг эхэлчихсэн энэ үед нийслэлчүүдийнхээ шар махыг хатаах ямар хэрэг байна аа.

AI камер нь торгоод, зам дээрх цагдаа давхардуулж торгоод, арай арай" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна