ТОДРУУЛГА: Төгсөх ангийн сурагч ургаа зулбуулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Х.Есү
1 цаг 27 минутын өмнө

Төгсөх ангийн сурагч хүүхдээ гэртээ нууцаар төрүүлж, гялгар уутанд боож орхисны улмаас ураг эндсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Уг хэрэгтэй холбогдуулан эх сурвалж дараах мэдээллийг өглөө.

Наймдугаар сарын 28-нд 18 настай эмэгтэй Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд зулбаж, цус алдсан байдалтай хүргэгджээ. 6-7 сартай ургаа ариун цэврийн өрөөнд зулбуулсан байж болзошгүй байна. 18 настай эмэгтэй биеийн байдал хэвийн Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Мөн тухайн эмэгтэй эмчийн хяналтад ороогүй байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна