Зарын дагуу валют солиулахаар холбогдож 93 сая төгрөгөө залилуулжээ

Х.Есү
1 цаг 17 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Л" юань солиулах зорилгоор фейсбүүк зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93,990,000 төгрөг шилжүүлэн залилуулсан байна. 

Цагдаагийн байгууллагаас тухайн дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Цахим орчинд нийтлэгдсэн зарын цаана залилагч этгээд байж болзошгүй тул аливаа санхүүгийн гүйлгээ хийхдээ нягталж, эрсдэлээс сэргийлнэ үү. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна