"Эрдэнэс Тавантолгой" компани өөрт хамааралгүй төсөлд 240.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Zuv.mn
2 цаг 8 минутын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019-2025 онд томоохон төслүүд, компанид хийх хөрөнгө оруулалтад нийт 13,499.9 тэрбум төгрөг төсөвлөж, 8,918.2 тэрбумыг нь санхүүжүүлсэн байна.  Тухайлбал,

Эндээс харахад 2019-2025 онд тус компанид хийх хөрөнгө оруулалт, он дамжих болон бусад хөрөнгө оруулалтад нийтдээ 1,692.8 тэрбум, харин томоохон төслийг хэрэгжүүлэхэд 7,225.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Томоохон төслийн хүрээнд эрчим хүч, төмөр зам, шилжүүлэн ачих терминал, бүтээн байгуулалтын болон нэмүү өртөг шингээх зэрэг чиглэлд дараах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлжээ. Тухайлбал,

Үүнээс Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар16 тогтоолоор дараах шийдвэр гарчээ.

-“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төслийн дагуу БНХАУ-ын хил доторх “Ганцмод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлэх;

-БНХАУ-ын хил доторх “Ганцмод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК хооронд үе шаттайгаар жил бүр 20 сая тонноос доошгүй хэмжээний нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацааны худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх; гэх мэт...

Улсын Их хурлын 2023 оны “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” 63 дугаар тогтоолоор “...төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” хувьцаат компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг иж бүрэн хянан шалгахаар тогтоосугай.” гэж заасан байна.

Уг хянан шалгах түр хорооноос хийсэн хяналт шалгалттай холбогдуулан Улсын Их хурлын 2024 оны 09 дүгээр тогтоолын 3 дахь заалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК...цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох арга хэмжээг авах;” гэж тусгасан байхад дараах гэрээг байгуулж, санхүүжилт олгосон байна. Үүнд:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” компани нарын хооронд ““Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ”-г 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр,

-“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК хооронд уг санхүүжилтийг эргэн төлөх гэрээг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан байна.

Иймд “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг цаашид санхүүжүүлэхгүй байх, 2025 онд олгосон 240.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгаас суутган тооцох ёстой гэж Аудитын байгууллага дүгнэсэн байна. Энэ үед "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр  Н.Цэрэнсамбуу ажиллаж байсан юм. 

Тус компани ашиггүй гэрээ байгуулсан, хувьцаа өвлүүлэх болон менежментын үйлчилгээ нь үр дүнгүй байсан ч олон тэрбумаар нь зарлагадсан талаар цувралаар хүргэх болно. Энэ шийдвэрүүд Н.Цэрэнсамбуу захирлын үед гарч байжээ. Ерөнхий сайд Н.Учрал ТӨК-иудын шинэчлэл ярьж буй. Үүнтэй зэрэгцэн ТӨК-иудад халаа сэлгээ хийх нь гэсэн яриа гарч эхэлсэн. Энэ яриатай зэрэгцэн буруу шийдвэр гаргаж, аудитын байгууллагын дүгнэлтээр олон тэрбумын зөрчил гаргасан Н.Цэрэнсамбууг албан тушаал дэвшүүлэх нь гэх яриа ч гарч буйг тодотгоё. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна