Тогтвортой хөгжлийн замналаа олон улсын индэрт хуваалцлаа
COP17 хурлын үеэр М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Монголын Бизнесийн Зөвлөл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Business4Land хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож, бизнесийн үйл ажиллагаандаа хөрсний доройтлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй бодит ажлууд болон туршлагаа хуваалцжээ.
Мөн ус, ундааны үйлдвэрлэлд ашигласан усыг цэвэрлэж, дахин ашиглаж буй туршлага болон ашиглалтыг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээл зэргийг хэлэлцүүлэгт оролцож, хуваалцсан байна.



М-Си-Эс Кока-Кола компани COP17-ийн Ногоон бүсэд интерактив бүүтээ байршуулж, хуванцар дахин боловсруулах явцыг олон нийтэд танилцуулжээ. Зочдод хэрэглэсэн ус, ундааны хуванцар сав нь ямар замналыг туулж шинээр төрдөг үйл явцыг танилцуулахдаа хуванцар бутлагч дугуй, хуванцар цуглуулах автомат машин суурилуулж, дахин боловсруулах үйл явцад биечлэн оролцох боломжийг олгожээ.
Түүнчлэн хурлын талбайд хуванцар ангилах зориулалтын сав байршуулж, оролцогчдын хэрэглэсэн PET савыг эх үүсвэр дээр нь цуглуулсан байна.
М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэлийн технологийн явцад ашигласан бүхий л усаа 99 хувь хүртэл цэвэрлэж, загас амьдарч болохуйц түвшинд хүргэж буй туршлагаа танилцууллаа. Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх бодлогын хүрээнд тус компани хүнсний салбартаа анхдагч болж, ус цэвэрлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулж байсан билээ.


ОНЦЛОХ ҮР ДҮН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна