УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш ээлжит бус чуулган хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ.
Ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас нээж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
Хуулийн төсөлд 2027 онд улсын нэгдсэн төсөвт 41.3 их наяд төгрөгийн тэнцвэржүүлсэн орлого төвлөрүүлж, 43.6 их наяд төгрөг зарлагадаж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан. Мөн 2027 оны төсвийн зарлагын 5.77 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад, 5.99 их наяд төгрөгийг Засгийн газрын өр төлөхөд зарцуулахаар тооцжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна