ШУУРХАЙ: Их Британи Иордан голын баруун эрэг дэхь Израиль суурингуудад хориг тавилаа

Zuv.mn
1 цаг 19 минутын өмнө

Их Британи Йордан голын баруун эрэг дэх Израилийн суурин газруудад хориг арга хэмжээ авч, эрх баригчдыг нь "Үндэстний цэвэрлэгээ хийсэн" гэж буруутгалаа.

Гадаад хэргийн сайд Эд Милибэндийг энэхүү мэдэгдлийг хийсний дараа Палестинаас Их Британид суух Элчин сайд Хусам Зомлот “Их Британи Баруун эрэг дэх хууль бус Израилийн суурин газруудад хориг арга хэмжээ авч байгаа нь "Их Британи-Палестины харилцаанд эргэлтийн цэг" болллоо” гэж мэдэгджээ.

Тэрбээр X платформ дахь хаягтаа энэ талаар "Өнөөдөр Их Британи буруутгалаас үр дагаварт, үгнээс үйлдэлд шилжиж байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь хүлээн зөвшөөрөхгүйгээр Палестин улсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Их Британи одоо Европын холбоо, Хамтын нөхөрлөл болон бусад улс орнуудад “Ямар ч улс, компани, банк, байгууллага энэхүү хууль бус эзлэн түрэмгийлэлд хувь нэмэр оруулахгүй байх” талаар манлайлал үзүүлэх хэрэгтэй” хэмээн бичсэн байна.

Тэрбээр мөн Их Британийн энэхүү шийдвэрийг "удаан хүлээгдсэн" бөгөөд "Төгсгөл биш, энэ нь эхлэл" гэж нэрлэжээ.

Эд Милибэнд мэдэгдэлдээ “Их Британийн Засгийн газар одоо Баруун эрэгт явуулсан Израилийн үйл ажиллагаа нь "Үндэстний цэвэрлэгээ" гэдэгтэй санал нийлсэн” гэж онцолсон бөгөөд  хэлсэн бөгөөд Олон улсын шүүх энэ хэргийг шийдэхийг хүлээсээр байх болно” гэсэн байна. 

Шинжээчид Их Британийн энэхүү алхам нь Израиль-Европ, Европын холбоо-АНУ-ын харилцаанд ч мөн эргэлтийн цэг болж болохыг тэмдэглэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна