Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)-ны Гүйцэтгэх захирал Р.Ганхуяг, БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК (MONGTUSA LLC)-ийн Гүйцэтгэх захирал Ким Ан Гүг (Kim Ahn Kook) нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын эдийн засаг, үйлдвэрлэл, технологи болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцан мэдлэг, туршлага солилцох боломжийг олгох юм.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, БНСУ-ын зах зээл, бизнесийн орчин, дэвшилтэт технологи болон үйлдвэрлэлийн туршлагаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцлоо.
ТАЛУУД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА:

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын аж ахуйн нэгжүүдийн олон улсын бизнесийн орчинд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, БНСУ-ын зах зээл болон бизнесийн түншүүдтэй холбогдох, шинэ технологи, үйлдвэрлэлийн туршлагаас суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо.
Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол, БНСУ-ын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бизнесийн түншлэл, шинэ боломжийг бий болгоход хувь нэмэр оруулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна