​ Сербийн Ерөнхийлөгч огцорлоо

Zuv.mn
1 цаг 12 минутын өмнө

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. Тус улсын Үндсэн хуульд заасан ёсоор тэрбээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй. Гэхдээ улс төрөөс явахгүй бөгөөд Ерөнхий сайд болохын төлөө өрсөлдөнө гэдгээ өмнө нь зарлаад байжээ. А.Вучич 2017 оноос хойш Сербийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Сербийн эрх баригч Прогресс намын удирдлагууд энэ сарын эхээр хуралдаж, А.Вучичийг Ерөнхий сайдын албан тушаалд дэмжсэн шийдвэр гаргасан. Улмаар түүнд хандаж, Парламентыг тарааж, сонгууль товлон зарлах хүсэлт тавьсан юм. Хүсэлтийн дагуу А.Вучич энэ сарын 9-ний өдөр Парламентаа тарааж, ирэх аравдугаар сарын 25-нд ээлжит бус сонгууль зарласан юм.


А.Вучич огцорсноор Парламентын спикер Ана Брнабич ээлжит бус сонгууль хүртэл Сербийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон. Орос, англиар чөлөөтэй ярьдаг, АНУ, Англид бизнесийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн энэ эмэгтэй эх орондоо ирээд Европын холбооны дэмжлэг, санхүүжилтээр Газар тариалан хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж нэр хүнд олсноор улс төрд орох орох хаалгаа нээсэн нэгэн аж.

2002-2011 онд хүртэл АНУ-ын Олон улсын хөгжлийн хөтөлбөрт ажилласан бөгөөд Украиныг дэмждэг, 2025 онд Украинд очихдоо бүрэн дэмжинэ гэж мэдэгдэж байжээ. Сонирхолтой нь тэрбээр ямар нэг намд элсэлгүйгээр Парламентын спикерийн өндөр албан тушаалд хүрсэн бөгөөд Сербид ийм боломж байдаг байна.

Тэрбээр мөн бэлгийн цөөнхийн чиг баримжаатай гэдгээ ил тод зарласан анхны төрийн өндөр албан тушаалтан гэгддэг, доктор Милица Джурджич гэгчтэй хамтран амьдарч, нэг хүү өсгөж байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.