Д.Даваабаяр: Шатахууны нөөц хангалтгүй байгаа учраас орж ирсэн АИ92 бензинийг шууд ШТС-уудруу нийлүүлж байгаа

С.Гандэлгэр
1 цаг 43 минутын өмнө

Шатахууны асуудалтай холбоотойгоор АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны шуурхай штабын мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногтой тэнцэх хэмжээний нөөцтэй байна. АИ92 болон дизель түлшний нийлүүлэлт тасралтгүй хийгдэж байгаа. ОХУ болон БНХАУ-аас АИ92 автобензин орж ирж байгаа. Сүүлийн өдрүүдэд ОХУ-д вагоны олдоцтой холбоотойгоор шатахуун бага ачигдсан. Нөөц хангалтгүй байгаа учраас орж ирсэн бензинийг шууд ШТС-уудруу нийлүүлж байгаа. Өмнө нь нөөцтэй байх үед агуулахаас ШТС-уудад түгээдэг байсан.

ОХУ-аас захиалсан 15000 тонн автобензин Монгол Улсын хилээр орж ирээгүй байна. Улсын хэмжээнд 1600 ШТС ажиллаж байна. Улаанбаатар хотод 260 ШТС байгаа. Бүгдийг нь АИ92 автобензинаар хангахад 16000 мянган тонн хэрэгтэй. Дэлхий нийтээрээ газрын тосны бүтээгдэхүүний дутагдалтай байгаа энэ үед ард иргэд маань хэрэглээгээ зүй зохистой зарцуулаасай гэж хүсч байна." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна