Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалин нэмэхгүй бол ажил хаялт зарлаж, жагсана гэдгээ мэдэгдлээ

С.Гандэлгэр
1 цаг 17 минутын өмнө

Монголын эрүүл мэндийн салбар ажил хаяхад бэлэн гэдгээ мэдэгдлээ. 

Мэдэгдэлд:  "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний асуудлаар гурван талт Хамтын НЭМЭЛТ хэлэлцээрийг байгуулсан ч хэрэгжилт хангагдахгүй байна. Өнөөдөр бид шинэ шаардлага тавиагүй, байгуулсан хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, тохирсон үндсэн цалингийн нэмэгдлийг бодит үр дүнд хүргэхийг шаардаж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, хариуцлага, ачаалал, цалин хөлсний бодит байдал хүнд хэвээр байгаа энэ үед хэн ч, ямар ч тайлбар, байр суурийг илэрхийлэхдээ хууль болон байгуулсан хэлэлцээрийг зөрчих, хойшлуулах асуудлыг ярих ёсгүй.
Төр хүлээсэн үүргээ биелүүлж, байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийг бодитоор үнэлэхэд хариуцлагатай байр суурь гаргах ёстой.
Салбарын гурван талт хамтын хэлэлцээр хэрэгжих ёстой.
Энэ бол шинэ шаардлага биш — хүлээсэн үүргийн хэрэгжилт юм" хэмээжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.40
    8 минутын өмнө

    Зөв

    Хариулах
  • 103.57.95.190
    8 минутын өмнө

    бусад салбарынхан ч бас жагсах хэрэгтэйшдээ

    Хариулах