Уул уурхайн тээвэр бусад туслан гүйцэтгэх үйл ажиллагаанд улстөрчид болон хамаарал бүхий компаниуд орж иргэдийн хөдөлмөрийг шулж байгаа талаар ажилчдын ар гэрийн төлөөллөөс мэдээлэл хийлээ.
"Тээвэрчдийн ард ч гэсэн үр хүүхэд байгаа. Тэдний хөдөлмөрийн хөлс тээврийн компанийн эздийн халаасанд орж байна. Улстөрчдийн хамаарал бүхий компаниуд иргэдийг хохироож байна.
Нүүрс тээврийн 500 орчим компани байдаг гэсэн судалгаа бий. Эдгээрт хамаарагдах 25 мянга орчим шалаанз байдгын 40 гаруй хувь нь жирийн иргэдийн нийлж авсан шалаанз байдаг. Тэд мэдээж бэлэн мөнгөө шууд тоолоод мөнгөө төлнө гэж байхгүй. Өндөр хүүтэй зээл авч, эрсдлийг үүрч энэ салбарт орсон байдаг.
Гэхдээ түүнийг нь хамж аваад ажилд оруулдаг, татаас авдаг тээврийн компаниуд маш олноор үржсэн. Тээвэрлэлт явуулах шаардлага хангасан компаниуд цөөхөн, цүнхний гэдэг компаниуд олон байдаг. Энэ нь улс хоорондын С зөвшөөрлийг авах эрхтэй, тээвэрт оролцох шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэх танил талтай, Хятад талаасаа гэрээ олж авч чаддаг улстөрчдийн нөлөө, хамаарал бүхий хүмүүс байдаг.
Ингэхээр танил талтай хэд нь тээврээ явуулдаг. Танил талгүй үлдсэн хэдийг нь зуучлагч компаниуд бүртгэж аваад тонн тутмаас нь татаас авч бизнес хийдэг.
Н.Учрал сайд аа нүүрс тээвэр мандтугай, иргэд дампууртугай, гудамжиндаа гартугай гэдэг лоозон бариад байгаа юм шиг харагдаж байгаа. Тээвэрчид мөнгө хураах биш ХАСАХ-тай л ажиллаж байна. Гэр бүл нь гудманд гарлаа шүү дээ. Үүнийг анхаарч өгөөч" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна