“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн төв байранд тоглоно

Zuv.mn
1 цаг 18 минутын өмнө

“Хүннү рок” урсгалыг шинээр гаргаж ирэн олон улсад танигдсан “Хү” хамтлаг Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд тоглохоор болжээ.

“Хү” хамтлаг нь ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (United Nations Educational, Scientific and Cultural Organization)-ын "Энх тайвны төлөөх уран бүтээлч" (UNESCO Artist for Peace) бөгөөд энэ утгаараа байгууллагатай холбоо хамааралтай байдаг аж.

Байгууллагын албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн бөгөөд хамтлагийн уран бүтээл,хөгжмийн зэмсэг дотор хөөмий, морин хуур, цоор зэрэг ЮНЕСКО-гоос бүртгэдэг Дэлхийн солын биет бус өв байдаг гэж дурджээ.

“Хү” хамтлаг Парист  энх тайван, соёлын олон янз байдал, харилцан ойлголцлыг дэмжихэд хөгжмийн гүйцэтгэх үүргийг сурталчлахын зэрэгцээ Монголын баялаг өв соёл, уламжлалыг танилцуулах юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна