Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан галын хохирлын хэмжээг 30 хоногийн дотор тогтооно

Х.Батсайхан
1 цаг 40 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 08-ны 11.40 цагийн орчимд гарсан түймрийг өнөө өглөө бүрэн унтраасан билээ. Тэгвэл Дорнод аймгийн Засаг дарга уг түймрийн хохирлыг үнэлэх ажлын хэсгийг өнөөдөр байгуулжээ. 

 Ажлын хэсгийг Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга ахалж, гишүүдээр:

  • Цогтсүмбэр сумын засаг дарга
  • Цагдаагийн тасгийн дарга
  • Хилийн цэргийн 0198-р ангийн хилийн албаны тасгийн дарга
  • Сум дундын ойн ангийн дарга
  • Санхүүгийн ангийн дарга
  • Гал түймэр унтраах, аврах 62-р ангийн галын хяналтын улсын байцаагч
  • Байгаль орчны хяналтын улсын байцаагч
  • Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
  • Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч
  • Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга ажиллахаар болсон байна.

Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон байна. Ажлын хэсэг 30 хоногийн дотор хохирлыг тооцож гаргах юм байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна