Энэтхэгийн Тамилнад мужийн захирагч бөгөөд Ерөнхий сайд Жаярама Жаялалита 2016 оны арванхоёрдугаар сард нас баржээ. Хачирхалтай нь, үүнд харамссан 470 хүн уй гашуугаа дийлэлгүй амиа хорложээ. Тус улсын “Аннадурайн нэрэмжит Дравидын өсөлтийн Бүх Энэтхэгийн холбоо” (Всеиндийская федерация дравидского прогресса имени Аннадураи) хэмээх байгууллага твиттер хуудастаа энэ талаар мэдээлэн олон улсыг цочирдуулж байсан түүхтэй.
“Хувьсгалын их удирдагч, ЭЭЖ-ийнхээ үхлийг тэсвэрлэж чадаагүй 470 хүн хүн амиа хорлолоо. ЭЭЖ-ид үнэнчээ илэрхийлсэн талийгаач бүрийн гэр гэрийнхэнд тус бүрт нь 300 мянган рупий олгох болно” гэж уг мэдэгдэлд бичсэн байсан гэдэг. Мөн түүнчлэн энэхүү байгууллагаас амиа хорлох гээд чадаагүй хүн бүрт 50 мянган рупий өгнө гэдгээ илэрхийлж байсан нь хачин. Амиа хорлох гээд чадаагүй хүмүүс нь өөрийгөө шатаах гээд түлэгдсэн, хуруу гараа огтолсон хүмүүс байсан гэдэг.

Жаярам Жаялалита нь нэртэй кино жүжигчин байгаад сүүлд улс төрд орж ирэн хамгийн алдартай улс төрчдийн нэг болтлоо өсөн дэвшсэн нэгэн байсан юм. Тэрээр “Аннадурайн нэрэмжит Дравидын өсөлтийн Бүх Энэтхэгийн холбоо”-ны лидерүүдийн нэг байсан бөгөөд 2016 оны арванхоёрдугаар сарын 05-нд Ченнай хотноо зүрхний шигдээс өвчнөөр нас нөгчсөн нь ийнхүү араасаа олон хүнийг амиа хорлоход хүргэсэн хачирхалтай түүх үлдээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна