Японы мэргэжлийн сүмогийн 69 дэхь ёкозүна Хазүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны тэргүүнээр сонгогджээ. ОУСХ-ны Их хурал энэ сарын 16-ны өдөр болж, тэргүүнээр ажиллаж байсан “Тоёота Мотор” корпорацийн гүйцэтгэх захирал Акио Тоёодаг буулгаж, оронд нь Хакүхо М.Даваажаргалыг сонгосон байна.
Хакүхо М.Даваажаргал сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ "Миний хувьд сүмо өөрөө амьдрал юм. Сумогоор хичээллэсний ачаар хичээл зүтгэл, бусдыг хүндлэх, талархах, зовлон бэрхшээлийг сөрөхийн чухалд суралцлаа. Одоо миний сумод өгөх ээлж ирлээ.
Сумогийн ёс заншил, сүнс, үнэт зүйлсийг нандигнан хайрлахын зэрэгцээ сумогийн уриалгыг дэлхийн олон улс орон, бүс нутагт хүргэж, хүүхэд, залуу үеийнхэнд хүргэхийг хүсч байна. Цаашилбал, дэлхий даяар сумод оролцсон хүн бүртэй хамтран ажиллаж, улс орон, соёл, хэлний ялгааг даван туулж, 'Сүмогоор дэлхийг нэгтгэх" нь миний эрхэм зорилго боллоо” хэмээн ярьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна