Д.Жаргалсайхан: Би ганц бие хүнээс татвар авна гэж хэлээгүй

Х.Есү
2 цаг 22 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан "Хуучин цагт хүүхэд гаргадаггүй хүнээс татвар авдаг байсан, одоо бол бид авахгүй байгаа" гэх утга бүхий үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Бид уг асуудалтай холбогдуулан Д.Жаргалсайханаас тодруулга авлаа. 

Тэрбээр, "Гурав болон түүнээс дээш хүүхэд гаргасан иргэдэд ипотекийн зээлийг дараалалгүй олгоно гэж байгаа. Би үүнийг дэмжиж байгаагаа хэлсэн. Хүүхэд гаргах чинь өөрөө эмэгтэй хүнд маш хүнд. Түүнээс биш ганц бие хүнээс татвар авна гээгүй. Олон хүүхэдтэй гэр бүлд орон сууцны зээл олгохыг дэмжиж буйгаа илэрхийлэхдээ жишээ татсан. Энэ бол ялгаварлал биш. 

-Оюутолгойн ногдол ашиг дээр таны байр суурь ямар байна вэ?

-Үндэсний баялгийн сан руу орох нь зөв гэж бодож байна. Энэ санд хуримтлагдсанаар ирээдүйд боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар төсөвлөгдсөн байгаа юм. Баялгийн санд байгаа мөнгийг юунд зарцуулах вэ гэхээр импортыг орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд л зарцуулах ёстой. Эсвэл өөр ашигтай зүйл рүү хөрөнгө оруулалт хийж, мөнгийг арвижуулах л зорилготой. Жишээ нь эрчим хүчний төслүүд рүү хийж болно. Би үүнийг бол дэмжиж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна