Л.Гантөмөр: Их хурлын тогтоол гаргаж Оюутолгойн ногдол ашгийг ард түмэндээ өгнө

Х.Есү
1 цаг 29 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Хэдийгээр бид татвар бууруулж байгаа гэж ярьж байгаа ч татвараа нэмэх, янз бүрийн торгууль төлбөрөө нэмэх зүйл рүү Засгийн газар улайран явах нь тодорхой болчихсон. Энэ бол маш том дарамт болно. Төсөв бүрдүүлэхийн тулд цагдаа нарыг тоо заан торгууль тавихаар дайчилдаг. Гэвч энэ татвар торгууль нь цөөн хэдэн хүний зарцуулах төсөв болдог нь харамсалтай.

Төсвийн үрэлгэн байдал бол цөөхөн дарга нар түүнийг тойрон хүрээлэгчид гэх эдгээр хүмүүсийн аж амьдралын төлөө бусад нь асар өндөр төлбөр төлдөг болно. Ингэснээр эдийн засгийн өөрийнх нь идэвхжил алга болно. Өөрөөр хэлвэл ажил хийх, бизнес хийх сонирхол алга болно. 

Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өг гэдэг шаардлагыг тавьж байна. Үүнтэй холбоотой их хурлын тогтоол санаачилж байна. Их хурлын тогтоол гаргаж ногдол ашгийг ард түмэндээ өгнө" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна