Хэнтий аймаг Хэрлэн сум Тахилгат тосгон "Сүүл ухаа" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 12:57 цагт хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу 17 бүлгийн 137 алба хаагч, иргэн, 23 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 22-ны өдрийн 15:05 цагт гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт мөн өдрийн 23:00 цагт салхины нөлөөгөөр орж ирсэнийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна