Төвөдөд газар хөдөлж, 16 хүн амиа алдлаа

Х.Батсайхан
1 цаг 19 минутын өмнө

БНХАУ-ын Төвөдийн автономит мужид өчигдөр 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гамшгийн улмаас 16 хүн амиа алдаж, 46 хүн гэмтсэн гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Нагчу хотын Онцгой байдлын газрын мэдээллээс үзвэл гэмтсэн хүмүүсийн 11-ийнх нь биеийн байдал хүнд, хохирлын хэмжээ нэмэгдэх магадлалтай юм байна.

Газар хөдлөлтийн төв нь Нагчу хотоос зүүн хойд зүгт 190 орчим километр, Төвөдийн өөртөө засах орны төв Лхас хотоос зүүн хойд зүгт 390 орчим километрийн зайд орших уулархаг бүсэд байсан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна