“АСТАНА 2026”: Өнөөдөр барилдах монгол бөхчүүдийн оноолт

Zuv.mn
1 цаг 45 минутын өмнө

Казахстаны Астана хотноо болж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ийн эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр манай улсаас 50, 57, 65, 76 кг-ын жинд барилдах дөрвөн бөхийн оноолтыг хүргэж байна.

50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргал эхний даваанд Марокко улсын бөх Хажар Канебтай таарсан. Хожвол Польшийн А.Голучоновскатай барилдана.

57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан Бразилийн Жуллиа Пеналбертэй оноолт таарлаа. Түүнийг хожвол БНХАУ-ын К.Хонгтой барилдана.

65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д үлдсэн. Тэрбээр Төв Африкийн БНУ-ын Л.Анде, Германы А.Нтюрнбергер нарын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан эхний даваанд хийлж, хоёрын даваанд ОХУ-ын Мария Силинатай барилдана. Хожвол Япон, Литва, Энэтхэгийн аль нэгтэй барилдана.

 “Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна