Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэргийг Дээд шүүх өнөөдөр хаалттай хэлэлцэнэ

Х.Есү
1 цаг 56 минутын өмнө

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэргийг Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр хаалттай хэлэлцэнэ. 

Хэрэгт холбогдсон гурван хүний хоёрыг нь цагаатгаж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон юм. Охины ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шүүх шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.

"Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт “Төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд ХААЛТТАЙ явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу насанд хүрээгүй хохирогч, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг хангах үүднээс Ц.Давгадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаан мөн хаалттай явагдах юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дахь зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж заасны дагуу тухайн хэргийн шийдвэрийг шууд дамжуулан мэдээлэх бөгөөд шийдвэр гарсны дараа олон нийтийг мэдээллээр хангах үүднээс Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар шүүхийн шийдвэрийн тоймыг нийтлэх болно" хэмээн Дээд шүүхээс мэдэгдээд байгаа юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна