Сибирийн хүйтэн агаар энэ сарын 18-наас манай нутгийн хойд хэсгээр түрж, 19-нөөс 21-нд Монголын ихэнх нутгаар байрлах тул 19-нөөс бүх нутгаар эрс хүйтэрнэ.
Энэ үеэр шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хан-Хөхий, Хархираа, Түргэний уулс хоорондын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус хүрнэ.
Нэгдүгээр сарын 17-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 18-19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, халтиргаа гулгаа нэмэгдэх төлөвтэй байна.
Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр хасах 35-40 градус хүрч хүйтний эрч эрс чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна