Л.Гантөмөр: Би тийм аймхай харагдаад байна уу

2017/01/08
Хэд хоногийн өмнө АН-ын даргад нэр дэвшигч Ж.Батзандан, С.Эрдэнэ нарын өөр хоорондоо үзэж тарж буй нэгэн бичлэг цацагдсан нь дуулиан тарьсан. 

Тэгвэл энэ удаад нэр дэвшигч Ж.Батзандангийн, “Бөлдөгтэй хүмүүс, төмсөгтэй хүмүүс, аймхай хүмүүс энэ намыг удирдаж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна” хэмээн ярьсны хариуд Л.Гантөмөр, “Би тийм аймхай харагдаад байна уу. Уучлаарай тийм юм байхгүй” гэж газар дээр нь хариу барьж байгаа бас нэгэн бичлэг сошиалд цацагдсан нь ярианы сэдэв болж байна.



Мөн өөр нэгэн уулзалт дээр нэр дэвшигч Л.Гантөмөр, “Хамгийн сүүлд байгуулагдсан Н.Алтанхуяг даргын чацаргана үйлдвэр Монголдоо байхгүй. Монголд байтугай дэлхийд цөөхөн үйлдвэр. Одоо Монголд тарьсан чацаргана Н.Алтанхуяг даргын үйлдвэрийг хангаж дийлэхгүй. Чацаргана тарьсан хүнээс чацарганын тос хийж зарсан хүн илүү ашиг олдог л байхгүй юу. Би лав Н.Алтанхуяг даргын үйлдвэрлэсэн чацаргана монголчуудад зарагдана гэдэгт итгэхгүй байна” гэхчлэн Н.Алтанхуягийгаа шүүмжлээд авчээ. Харин шүүмжлэлд өртсөн Н.Алтанхуяг, “Энэ чинь ингээд байгаа байхгүй юу” хэмээн инээжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна