Я.Баяр “Алтан өд”-ийн эзэн боллоо

17 цаг 46 минутын өмнө
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өнөөдөр боллоо. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр наадмын шилдгүүд  тодорлоо.

Наадмын яруу найргийн төрөлд 50 гаруй уран бүтээлч өнгөрсөн онд хэвлэгдсэн номоороо өрсөлдсөн бөгөөд яруу найрагч Я.Баяр “Таслал” номоороо уг шагналын эзэн боллоо. Энэ нь түүний  2011 онд “Цөн” хэмээх уран бүтээлийн номоо гаргаснаас хойших анхны яруу найргийн ном юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна