Оны өмнөхөн утааны эсрэг ээж, аавуудын тайван жагсаал болсон. Жагсаалд олон нийтийг идэвхитэй уриалсан ч цөөн тооны иргэд Сүхбаатарын талбайд цугласан юм. Үүнээс хойш хэдхэнг хоногийн дараа Улаанбаатарын мөнгөн шөнө шоу тоглолтод Сүхбаатарын талбай дүүрэн хүн цуглаж, он солигдох мөчийг сүр дуулиантай тэмдэглэсэн. Дээрх хоёр үйл явдлыг харьцуулсан зураг олон нийтийн сүлжээнд багагүй давалгаа үүсгэсэн юм. Тэгвэл сайн дураар нэгдсэн иргэд утааны эсрэг жагсаалыг дахин зохион байгуулахаар болжээ. Ээлжит жагсаал "Боож үхлээ" нэртэйгээр Төв талбайд энэ сарын 28-ны 12:00 цагт эхлэх юм байна. Амралтын өдөр болох жагсаалд иргэдийг идэвхтэй оролцож, Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар дуу хоолойгоо өргөхийг зохион байгуулагчид уриаллаа. Харин Улаанбаатарын мөнгөн шөнө шоуны дайтай хүнийг хамарч чадах эсэх нь иргэн таны хандлагаас хамаарах нь.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна