"Central tower"-т тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ

2017/01/09
Нийслэл Улаанбаатарын төв талбайд байрлах Central tower-т байрладаг иргэдийг ажлын байраа чөлөөлөхийг шаардан, үйлчлүүлэгчдийг барилгаас гаргаж байна. Одоогийн байдлаар тус барилгын гадаа цагдаа, эмнэлгийн ажилтнууд очоод байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр гадаад улсын  иргэн тус барилгыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн учир цагдаагийн байгууллагад мэдэгдэж, үзлэг хийлгэж байгаа гэнэ.  Тодруулбал тус барилгын 15 давхарт гадны иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэсэн байна. Цагдаагийн байгууллагаас  өгсөн мэдээллээр тус сүрдүүлгийг хийсэн хүн АНУ-ын  иргэн бөгөөд биедээ ямар нэг зэвсэггүй байсан аж. Одоогоор тус барилгын гаднах  200 метр талбайг  хамгаалалтад авч, сүрдүүлэг хийсэн иргэнийг саатуулан  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ. Тус барилгын 15-р давхарт  Канадын консулын газар байрладаг аж. Дээрх сүрдүүлгийг хийсэн иргэн Канадын консултай  уулзах гэсэн боловч оруулаагүй улмаас дээрх асуудал үүссэн бололтой. 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна